Flysim

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-09-27

Бид eSIM-ийг тань хүргэхэд шаардлагатай хамгийн бага мэдээллийг л цуглуулна. Энэ хуудас юуг, яагаад, хэр удаан хадгалдгийг товч тайлбарлана.

1. Бид юу цуглуулдаг вэ

  • Утасны дугаар эсвэл имэйл — захиалга өгөхдөө оруулсан (аль нэг нь заавал).
  • Messenger / Instagram-ын чатын дугаар (ID) — зөвхөн та Messenger эсвэл Instagram-аар захиалах, захиалгаа чатад холбох үед. Энэ нь Meta-гийн өгдөг, тухайн чатыг таних дугаар юм.
  • Захиалгын мэдээлэл — сонгосон улс, багц, дүн, төлөв, eSIM-ийн техникийн мэдээлэл (ICCID, идэвхжүүлэх код), дата хэрэглээ.
  • Төлбөр — QPay-ээр банкны аппаар хийгдэнэ. Бид таны карт, дансны мэдээллийг хэзээ ч харахгүй, зөвхөн нэхэмжлэх төлөгдсөн эсэхийг QPay-ээс шалгана.
  • Сайтын туслах чат — бичсэн мессежийг хариулт гаргахын тулд AI үйлчилгээ үзүүлэгч рүү дамжуулдаг. Тэнд нууц үг, картын дугаар зэрэг хувийн мэдээллээ бүү бичээрэй.
  • Хөтөч дээрх тэмдэглэл — сүүлд хайсан улсууд таны хөтөчид (localStorage) л хадгалагдана, манай серверт илгээгдэхгүй.

2. Юунд ашигладаг вэ

  • eSIM үүсгэх, QR болон захиалгын линкийг танд хүргэх (сайт, имэйл эсвэл чатаар).
  • Төлбөр шалгах, дата үлдэгдэл харуулах, ижил eSIM-ийг сунгах.
  • Дата дуусаж байгааг сануулах, асуудал гарвал тантай холбогдох, буцаалт хийх.

Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор худалдахгүй.

3. Хэнтэй хуваалцдаг вэ

  • eSIM нийлүүлэгч — eSIM үүсгэхэд шаардлагатай захиалгын мэдээлэл.
  • QPay — нэхэмжлэх үүсгэх, төлбөр шалгах.
  • Имэйл илгээх үйлчилгээ — та имэйл өгсөн бол QR, захиалгын линкийг илгээхэд.
  • Meta (Messenger, Instagram) — та чатаар харилцсан бол мессежүүд Meta-гийн платформоор дамжина.

4. Хэр удаан хадгалах вэ

Захиалгын бүртгэлийг eSIM ашиглах, сунгах, буцаалт болон тооцооны асуудлыг шийдэхэд шаардлагатай хугацаанд хадгална. Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах хүсэлтээ доорх сувгаар илгээж болно.

5. Холбоо барих

6. Үйлчилгээ үзүүлэгч

  • Брэнд: Flysim.mn

Буцаалтын нөхцөлНууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл