Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026-09-27
Flysim.mn (цаашид «Flysim») нь гадаадад аялахад зориулсан eSIM дата багц зардаг онлайн дэлгүүр. Захиалга өгснөөр та доорх нөхцөлийг зөвшөөрнө.
1. Үйлчилгээ
- Бид сонгосон улс/бүсэд ажиллах eSIM дата багц (зөвхөн дата) борлуулна. Монголын дугаар тань хэвээр үлдэнэ.
- Захиалгыг сайтаас эсвэл Messenger, Instagram чатаар өгч болно.
2. Үнэ ба төлбөр
- Үнэ төгрөгөөр (₮) тооцогдоно. Гадаад хэл дээр харагдах валют зөвхөн ойролцоо лавлагаа.
- Төлбөрийг QPay-ээр хийнэ. 24 цагийн дотор төлөгдөөгүй захиалга автоматаар хаагдана.
3. Хүргэлт ба идэвхжилт
- Төлбөр баталгаажмагц eSIM QR ихэвчлэн 10–30 секундэд захиалгын хуудас, имэйл эсвэл чатаар хүргэгдэнэ.
- Багцын хугацаа очсон улсын сүлжээнд анх холбогдох үед эхэлнэ.
- QR нэг л удаа, нэг утсанд суулгагдана. Утас тань eSIM дэмждэг эсэхийг захиалахаасаа өмнө шалгана уу.
4. Сунгалт
Дата дуусвал шинэ QR хэрэггүй — боломжтой багцуудаас ижил eSIM-ээ захиалгын хуудаснаас эсвэл Messenger / Instagram-аар сунгана. Зарим eSIM-д сунгалтын багц байхгүй байж болно; энэ үед шинэ eSIM авахыг санал болгоно.
5. Буцаалт
Буцаалтын нөхцөл-ийг үзнэ үү.
6. Хувийн мэдээлэл
Нууцлалын бодлого-ыг үзнэ үү.
7. Холбоо барих
- Messenger: m.me/1225205224014435
- Instagram: @flysim.mn
- Утас: +976 8888 4712
8. Үйлчилгээ үзүүлэгч
- Брэнд: Flysim.mn