Flysim

Буцаалтын нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-09-27

Flysim-ийн eSIM төлбөр баталгаажмагц автоматаар үүсч, ихэвчлэн 10–30 секундэд хүргэгддэг. eSIM нь дижитал бүтээгдэхүүн тул буцаалт нь суулгасан эсэхээс шалтгаална. Доорх дүрэм бүх захиалгад адил үйлчилнэ.

1. Суулгаагүй eSIM — бүтэн буцаана

  • QR-аа утсандаа суулгаагүй бол худалдан авснаас хойш 7 хоногийн дотор ямар ч шалтгаанаар (утас eSIM дэмжээгүй, буруу улс сонгосон, аялал цуцлагдсан) бүтэн буцаана.
  • Та захиалгын хуудас эсвэл Messenger/Instagram-аар «буцаалт» гэж бичээд банк, дансны дугаар, эзэмшигчийн нэрээ өгнө. Бид eSIM-ийг нийлүүлэгч дээр цуцалж, мөнгийг 1 ажлын өдрийн дотор данс руу тань шилжүүлнэ.
  • Цуцлагдсан QR дахин ажиллахгүй. Захиалгын хуудсан дээр «Төлбөр буцаагдсан» гэсэн төлөв харагдана.

2. Суулгасан эсвэл идэвхжсэн eSIM — буцаагдахгүй

  • QR-ыг утсандаа уншуулж суулгасан (идэвхжүүлээгүй ч) эсвэл очсон улсдаа ашиглаж эхэлсэн eSIM-ийг нийлүүлэгч буцааж авдаггүй тул буцаалт хийх боломжгүй. eSIM нэг л удаа, нэг утсанд суулгагддаг.
  • Суулгасан ч сүлжээнд холбогдохгүй бол бидэнд бичээрэй — тохиргоог (дата роуминг, APN, шугам сонголт) хамт шалгана. Манай талын алдаа батлагдвал ашиглаагүй хэсгийг буцаана.

3. Төлсөн ч eSIM ирээгүй бол

  • Систем эхний нийлүүлэгчээс eSIM авч чадаагүй тохиолдолд автоматаар өөр нийлүүлэгчээс дахин оролдоно. Та юу ч хийх шаардлагагүй.
  • Дахин оролдлого ч бүтэхгүй бол бидэнд шууд мэдэгдэл ирнэ. Бид eSIM-ийг тань гараар илгээх, эсвэл төлбөрийг бүтэн буцаана.

4. Төлөгдөөгүй захиалга

QPay нэхэмжлэх үүсгээд 24 цагийн дотор төлөгдөөгүй захиалга автоматаар хаагдана. Ийм захиалгаас мөнгө суутгагдаагүй тул буцаалт шаардлагагүй — хүсвэл дахин захиална уу.

5. Худалдан авахаасаа өмнө шалгаарай

  • *#06# залгахад EID гэсэн мөр гарвал утас тань eSIM дэмждэг. Гарахгүй бол бүү захиалаарай.
  • Хятадад худалдсан iPhone (Тохиргоо → General → About → Model Number нь CH/A-гаар төгсдөг) eSIM дэмждэггүй — Apple тэр зах зээлд eSIM-гүй загвар гаргадаг.
  • Утас тань оператортоо түгжээтэй бол гадаадын eSIM ажиллахгүй.

6. Бидэнтэй холбогдох

Буцаалт, хүргэлттэй холбоотой асуудлаар захиалгын линк эсвэл дугаартайгаа хамт бичээрэй:

Буцаалтын нөхцөлНууцлалын бодлогоҮйлчилгээний нөхцөл